Агаарын иог
Агаарын иог
Алчуурт биеэ ороогоод амьсгалын дасгал, иогийн байрлалыг хослуулж тэнцвэртэй байрлалыг бий болгодог. Иогоор анх хичээллэж эхлэх гэж хүмүүст хамгийн тохиромжтой. Учир нь хөгжилтэй, яс, үенд даралт ,ачаалал бага үзүүлдэг, дээр нь биеийн бүх булчинг хөгжүүлдэг онцлогтой. Тийм ч уян хатан биш гэж санаа зовдог бол та агаарын иогоор хичээллээд үзээрэй.
Агаарын иогийн давуу тал
1. Бүх биеийн булчинг жигд хөгжүүлнэ.
2. Тархины цусан хангамжийг сайжруулж, цусны эргэлтийг сайжруулдаг.
3. Тэнцвэр барих, тогтоох чадварыг дээшлүүлдэг.
4. Бүх биеийн булчинг сулруулж , тайвшруулах үр дүнтэй
5. Сунгалтын дасгал болж уян хатан болгодог.
Агаарт дүүжлэгдэж, тэнцвэрээ хадгалахын тулд шуу, цээж, хэвлий ,мөр гээд биеийн бүх булчинг ашигладаг. Тиймээс биеийн бүх булчин жигд сайхан хөгждөг. Дасгалын техникт биеийг урвуу байрлалаар зогсоох дасгал ордог учраас тархины цусан хангамжийг сайжруулж, цусны эргэлтийг нэмэгдүүлдэг. Дээр нь амьсгалаа жигд зөв хуваарилаж сурдаг бөгөөд сэтгэл түгшил, стрессийг бууруулж сэргэлэн цовоо болгодог.
Агаарын иогоор хичээллэхийн өмнө анхаарах зүйл
Толгой доошоо харах байрлал үзүүлэх, алчуур савлах учраас тэнцвэр авахад төвөгтэй болж, дотор эвгүйрхэж , толгой эргэх явдал тохиолддог.
Агаарын иогоор хичээллэхэд хориглох заалт
1. Артерийн даралт өндөр хүмүүс
2. Зүрхний өвчтэй хүмүүс
3. Коньюктивит, глаукома зэрэг нүдний өвчнүүд
4. Сонсголын эрхтний эмгэгтэй
5. Дотор эрхтний бүтцийн эмгэгтэй/өрцний ивэрхий, цавьны ивэрхий г.м/
6. Жирэмсэн
7. Бусад өөр төрлийн өвөрмөц өвчнүүд