Шавар
Ус, эрдэс, биологийн идэвхт бодис амьд бичил биет агуулсан дулаан хадгалах чанартай анагаах чадал бүхий MNS:4858-2008 стандартын шаардлага хангасан шаврыг эмчийн заавраар талбай, температур, нимгэн зузааныг тохируулж тавьдаг.
Уг шаварт кальци, магни, төмөр, хөнгөн цагаан, манган, сульфат, цахиурын полимер, хагас ислүүд, хөнгөн цагааны исэл, төмрийн исэл, болон ургамлын ялзмагийн хольцтой хүхэрлэгээс бүрддэг юм.
Хамгийн эртний эмчилгээний арга болох шавар эмчилгээ нь нөхөн сэргээх хугацааг хурдасгаж хүний бие махбодыг сэргээн шавар тавьсан биеийн хэсгийн булчинг суллан механик нөлөө үзүүлдэг
Шавар эмчилгээнд үе мөч, тулгуур эрхтний өвчнүүд, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нөхөн үржихүйн тогтолцоо, мэдрэл, арьс, бодисын солилцооны эмгэг зэрэг өвчнийг эмчлэн арьсыг толигор болгож, биеийг хоргүйжүүлэн цусны эргэлт, биеийн бодисын солилцоог сайжруулна.